БАТХУЯГИЙН ЭНХМАРАЛ


Батхуягийн ЭНХМАРАЛ
Хуульч, Өмгөөлөгч

Батхуягийн ЭНХМАРАЛ 

Хуульч, Өмгөөлөгч


Хууль зүйн магистр, LL.M (ИБУИНВУ-ын Лондон Хотын Их Сургууль)

Хууль зүйн бакалавр, LL.B (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль)


Б.Энхмарал нь Өмгөөллийн “И Эл Би Партнерс” ХХН-д 2011 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд олон улсын хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа, хуулийн этгээд үүсгэн байгуулах, компанийн эрх зүй, компанийн гэрээ, хэлцлүүд, компани нэгтгэх ба хувьцаа худалдан авах, хөдөлмөрийн эрх зүй, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эрх зүй, компанийн болон үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар хуулийн магадлан шалгалт хийж мэргэшсэн. Тэрээр Монголын томоохон хувьцаат компанид олон сая төгрөгний төсөлд хууль зүйн дүгнэлт хийж өгч,  хөдөлмөрийн эрх зүйн хэлцлүүдэд зөвлөгөө өгч ажилласнаас гадна төрөл бүрийн хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулан дотоод гадаадын үйлчлүүлэгч нарт хууль зүйн зөвлөгөө өгсөн.  Мөн Энхмарал нь компанийн, иргэний, хөдөлмөрийн болон захиргааны эрх зүйн маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөн шүүхэд маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Тэрээр Англи, Герман хэлтэй.