ДАГВАДОРЖИЙН ЭНХЗУЛ



Дагвадоржийн ЭНХЗУЛ
Үүсгэн байгуулагч партнер, Өмгөөлөгч
Э-мэйл: enkhzul@elbpartners.mn
Утас: +976 7007-9339

Дагвадоржийн ЭНХЗУЛ

Үүсгэн байгуулагч партнер, Өмгөөлөгч


Хууль зүйн докторант (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль)

Хууль зүйн магистр, LL.M (ХБНГУ-ын Мюнхений Их Сургууль)

Хууль зүйн бакалавр, LL.B (МУИС-ийн Хууль Зүйн Сургууль)

Герман хэлний орчуулагчийн бакалавр  (МУИС-ийн Гадаад Хэл Соёлын Сургууль)


Өмгөөллийн нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Д.Энхзул нь иргэний эрх зүй, бизнесийн эрх зүй, компанийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн Монголын туршлагатай хуульчдын нэг бөгөөд 15 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Тэрээр Монголын Хөрөнгийн Биржид хуулийн зөвлөхөөр, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хуулийн салбарын төсөлд менежер, мөн 2013-2014 онуудад Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрээр Монгол улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй, компанийн эрх зүй, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй, уул уурхайн эрх зүй, барилгын эрх зүй, франчайзинг зэрэг салбаруудад зөвлөгөө өгч, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг болно. Д.Энхзул нь олон тооны гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүд, үндэстэн дамнасан компани, хувь хүмүүст хууль зүйн зөвлөгөө өгч бизнесээ өргөжүүлэхэд нь гар бие оролцон ажиллаж байсан. Тэрээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн бөгөөд одоо МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Хувийн эрх зүйн тэнхмийн ахлах багшаар давхар ажиллаж байна. Д.Энхзул нь герман, англи хэлний мэдлэгтэй.