Өмгөөллийн “И Эл Би Партнерс” ХХН нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бизнес, компани, хөрөнгө оруулалт, үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, барилга, санхүү, татвар, өв залгамжлал, гэр бүл, хөдөлмөр зэрэг иргэний болон захиргааны эрх зүйн чиглэлээр цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж буй өмгөөллийн нөхөрлөл юм.
Бид 10 гаруй жилийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, дотоод, гадаадын харилцагч аж ахуй нэгж, хувь хүмүүс түншүүддээ монгол, англи, герман, хятад хэлээр хууль зүйн зөвлөх болон өмгөөллийн үйлчилгээг амжилттай үзүүлж, мэргэжлийн түвшний найдвартай үйлчилгээгээрээ харилцагчдынхаа итгэлийг хэдийнэ хүлээж чадсан. Иймээс ч нөхөрлөлийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт улам өргөжин тэлж, өнөөдрийн байдлаар БНХАУ, АНУ, ОХУ, Сингапур, Ливан, Израиль, Солонгос, Австрали, Япон, Австри зэрэг гадаад улс орнуудын болон дотоодын хуулийн этгээд, хувь хүмүүстэй урт хугацааны байнгын “Xууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан амжилттай хамтран ажиллаж байна.
Нөхөрлөлийн хуульчид нь Монгол улсын болон олон улсын эрх зүйн орчин дахь иргэний болон захиргааны эрх зүйн бүхий л асуудлын хүрээнд үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг оновчтой тодорхойлж, шаардлагатай мэргэжлийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж, хуульч-үйлчлүүлэгчийн нягт харилцааг чухалчлан хамтран ажилладаг.
Та бүхэн хууль зүйн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, мэргэжлийн өндөр ур чадвартай, харилцааны ёс зүйтэй баг хамт олныг хайж буй бол манайд хандаарай.