ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Нэг удаагийн үйлчилгээ - хууль, эрх зүйн тодорхой асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх.

Байнгын үйлчилгээ - үйлчлүүлэгчийн эрхлэх үйл ажиллагаанд урт хугацаанд (1 жилээс багагүй хугацаанд) тогтмол төлбөртэйгээр хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЭХ

Санхүүгийн Зохицуулах хорооны 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 306 дугаар бүхий тогтоолоор “Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө” өгөх тусгай зөвшөөрөл авч, энэ төрлийн үйл ажиллагааг эрхэлж байна.

ӨМГӨӨЛӨЛ, ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ

Иргэн, захиргааны хэргийн шүүх болон арбитрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөх үйлчилгээ.  

ТӨРИЙН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ӨМНӨ ТӨЛӨӨЛӨХ

Захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэх мэт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны өмнө үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай аливаа ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөх.  

ХУУЛЬ ЗҮЙН ОРЧУУЛГА 

Англи, герман, япон хэлний албан ёсны орчуулгын үйлчилгээ. Монголын Орчуулагчдын Холбооноос албан ёсны, нийтлэг орчуулгын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээг авсан.

ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА

Гэрээний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, компанийн эрх зүйн гэх мэт үйлчлүүлэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн тодорхой сэдвээр сургалт хийх. Хууль, эрх зүйн тодорхой асуудлын хүрээнд судалгаа хийж, судалгааны тайлан гаргах.

 


Компани

  • Компани үүсгэн байгуулах
  • Компанийг өөрчлөн байгуулах, хэлбэр өөрчлөх
  • Компанийн засаглал
  • Монополь ба Өрсөлдөөн
  • Хуулийн магадлан шалгалт /due deligence/
  • Дампуурал
  • Компани татан буулгах
  • Хөдөлмөрийн харилцаа ба тэтгэвэр тэтгэмж
  • Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт
  • IPO болон хувьцаа нэмж гаргах
  • Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах
  • Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалах
  • Газар эзэмших эрх шилжүүлэх, барцаалах
  • Барилгын зөвшөөрөл
  • Уул уурхай
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Олон улсын худалдааны эрх зүй
  • Олон улсын гэр бүлийн эрх зүй
  • Хүний эрх