БИДНИЙ ТУХАЙ
 
Өмгөөллийн “И Эл Би Партнерс” ХХН нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан өмгөөллийн нөхөрлөл бөгөөд иргэний болон захиргааны эрх зүйн чиглэлээр хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлдэг. Нөхөрлөл 2009 онд үүсгэн байгуулагдсан ба түүнээс хойш эдийн засгийн олон салбарт хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ нөхөрлөлийн хуульчид иргэний болон захиргааны эрх зүйн чиглэлээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна.
 
Бид Монгол Улсын болоод олон улсын эрх зүйн орчинд үүссэн иргэний болон захиргааны эрх зүйн бүхий л асуудлаар хууль зүйн зөвлөх болон өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхдээ хариуцлагатай, үнэнч байх зарчмыг өөрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон ажилладаг. Манай нөхөрлөл үйлчилгээ үзүүлэхдээ нэн тэргүүнд үйлчлүүлэгчтэйгээ нягт холбоотой хамтран ажиллахыг эрмэлзэж, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг болно.
 
Манай хуульчид Монгол Улсын хууль, эрх зүй, бизнесийн орчны талаар ахисан төвшний мэдлэгийг эзэмшсэн бөгөөд дотоод, гадаадын компани, хувь хүн, санхүүгийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт олон төрлийн үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн манай хуульчид нарийн төвөгтэй, олон талт гэрээ, хэлцэл, мэргэжлийн ур чадвар шаардсан асуудлуудад хамгийн оновчтой хууль зүйн шийдлүүдийг олох, гардан ажиллах мэдлэгтэйн зэрэгцээ багаар ажиллах  болон бүтээлчээр ажиллах чадвартай болно.